|
[Мэдээ] "Алтан бөмбөрцөг" -ийн нэр дэвшигчид тодорлоо |
|
Бичсэн egoist
|
|
Пүрэв, 2009 Арванхоёрдугаар сар 24 00:59 |
|

Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс жил бүр зохион явуулдаг "Алтан бөмбөрцөг" киноны шагнал гардуулах 67 дахь удаагийн наадмын нэр дэвшигчид тодорлоо. Хамгийн их номинацид Up in the Air 6 төрөлд, NINE тав, Avatar болон Inglourious Basterds кинонууд дөрвөн төрөлд тус тус нэр дэвшсэн байна. Ёслолын ажиллагааг 2010 оны 1 сарын 17 нд NBC телевизээр шууд дамжуулна.
|
|
|
[МЭДЭЭ] ФЕРЖИ “САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ ҮРГЭЛЖ ҮНЭЛЭХ БОЛНО” |
|
Бичсэн tv7
|
|
Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 18:57 |
“Black Eyed Peas” хамтлагийн дуучин бүсгүй “Трансформерс” киноны жүжигчин Жош Духамелтэй энэ оны нэгдүгээр сард гэрлэсэн ба өмнө нь бисексуал гэдгээ хүлээн зөвшөөрч байсан тэрээр эмэгтэйчүүдэд үргэлж шунах боловч хэзээ ч дурандаа татагдаж, эр нөхрөө хуурахгүй гэж мэдэгджээ. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 19:13 |
|
Бичсэн tv7
|
|
Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 18:38 |
Өнөөдөр Улаанбаатарт телевизийн 20 гаруй суваг ажиллаж, нэлээд нь Монгол даяар нэвтрүүлгээ хэдийнэ цацдаг болжээ. Харамсалтай нь өөр хоорондоо ялгарах юмаар тун маруухан агаад гагцхүү цаад нууц ноёнтон нь хэн бэ гэдгээрээ ялгагдана. Нэг нь Доржийг газар дор ортол муулж байхад нөгөө нь харин амаа олохгүй магтаж байдаг. Иймээс төрөөс төрсөн тэрбумтнууд арьсаа хамгаалахын тулд, аль эсвэл өрсөлдөгчөө намнахын тулд суваг эзэмшдэг гэсэн яриа олон нийтийн дунд гарчээ. Зарим нэвтрүүлэг илт захиалгын шинжтэй, төлбөртэй гэдэг нь захын үзэгчдэд илэрхий мэдрэгдэнэ. Бүх аймаг хэрэндээ таарсан орон нутгийн телевизтэй гээд бодвол хоёр сая гаруйхан бид чинь ямар олон суваг үздэг юм бэ? Би үзэгчийн хувьд амьдралын үнэнийг бодитой харуулсан, эрх ашгийн зөрчлөөс ангид, элдэв үнэлэлт дүгнэлтгүй мэдээ мэдээллийг хүсэн хүлээдэг. Наад зах нь УИХ-ын 76 гишүүн юу амлаж гарч ирээд, яаж авирлаж байгааг нь байнга сануулах хэрэгтэй юм шиг. Гэтэл бүх ТВ-ийн мэдээ адилхан мөлжүүртэй. Хэвлэлийн бага хурал, гал түймэр, аваар ослоос хэтрэхгүй. Монголд эдгээрээс өөр үйл явдал болдоггүй юм уу? Аймаг суманд амьдрал зогсчихоогүй баймаар. Тэгсэн мөртлөө гадаадынхныг илт дуурайсан реалити шоу гэгч нь хийх юмаа олж ядсан хэдэн залуусыг цуглуулчихаад ярьж хэлэх үгээ ч онохгүй юм. Ялангуяа цаг нөхцөөсөн “72 цаг” шоунд ямар утга учир байнаа? Гадны зарим сувгаар ширүүн өрсөлдөөнтэй, авхаалж самбаа сорьсон, өгөөжтэй иймэрхүү нэвтрүүлэг олон үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө суулгадгийг үгүйсгэж болохгүй. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 19:09 |
|
[Зураг] Katie Holmes 31 насныхаа төрсөн өдрийг Испанид тэмдэглэв |
|
Бичсэн egoist
|
|
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 19 15:03 |
|
Дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтын манлайд давхидаг жүжигчин Katie Holmes 12 сарын 17 ны өдөр 31 насыг зооглож нөхөр Tom Cruise болон хүүхдүүдийн хамтаар Испанийн Севил хотын нэгэн зоогийн газарт төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Түүний нөхөр Tom Cruise Испанид жүжигчин Cameron Diaz- тай “Knight and Day.” хэмээх кинонд тоглож байгаа билээ.
|
|
[Мэдээ] "Хайрын рекорд" уран сайхны кино дэлгэцнээ |
|
Бичсэн egoist
|
|
Ням, 2009 Арванхоёрдугаар сар 13 21:28 |
|
Khatanbaatar LLC болон Go studio-ынхэн хамтран "Хайрын рекорд" нэртэй инээдмийн кино бүтээжээ. Гол дүрд “Зөрлөг” киногоор танил болсон Т.Хулан болон A Capella хамтлагийн дуучин Э. Мөнхтөр нар тоглосон байна. Кино зохиолыг Д.Энхбаяр бичиж, ерөнхий найруулагчаар Д.Галбаяр нар ажилласан байна. |
|
[Мэдээ] Harry Potter -ийн цуврал үргэлжилнэ |
|
Бичсэн egoist
|
|
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 12 15:52 |
|
Харри Поттер киноны 6-р анги гарахаас өмнө энэ кино дахин үргэлжлэхгүй гэнэ гэсэн цуурхал маш их газар авч байсан. Гэтэл энэ цуурхал саяхан бүрэн няцаагдлаа. Харри Поттер киноны дараачийн анги Deathly Hallows" нь хоёр хэсэг бүрэн хэмжээний кино болж гарахаас гадна эхнийх нь "" нэрээр 2010 оны 11 сарын 19-ны өдөр гарч удаах нь 2011 оны 7 сарын 15 нд "I" нээлтээ хийх ажээ. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 12 15:53 |
|
[Мэдээ] 50 cent Гриммиг шүүмжлэв |
|
Бичсэн egoist
|
|
Лхагва, 2009 Арванхоёрдугаар сар 09 19:41 |
|
Cаяхан 50 cent MTV-гийн ярилцлаганд оролцохдоо "Хэдийгээр би Гриммийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн хэдий ч түүнд санаа зовохгүй байна. Гриммиг хараал идээсэй" хэмээн мэдэгдсэн байна. Саяхан манай сайт Гриммигийн нэр дэвшигчдийг танилцуулсан билээ. Гэтэл тэр жагсаалтыг гай болж Beyonce 10, Taylor Swift 8 номинацад нэр дэвшин тэргүүлж байгаа юм байна. Түүний бухимдсан гол шалтгаан нь энэ ажээ. Түүний үзэж буйгаар 2010 оны Гримми гэж Beyonce, Taylor Swift 2-ын шоу болно, ер нь Гримми мөнгөтэй продакшнд зориулагдсан шоу болж хувирлаа гэсэн байна. 2004 онд ч гэсэн Шилдэг шинэ хамтлаг дуучин гэсэн номинацийг Evanescence -д алдчихаад бас нэг бла бла гээд байсныг санаж байгаа болов уу. Аливаа юм 2 талтай гэсэн манж үгээр бичлэгээ дуусгаж түүний шинэхэн клипийг шууд үзэх болон дууг нь татаж авахаар орууллаа. |
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Арванхоёрдугаар сар 09 19:53 |
|
[News] Гриммигийн нэр дэвшигчид тодорлоо |
|
Бичсэн egoist
|
|
Баасан, 2009 Арванхоёрдугаар сар 04 09:32 |
|
52 дахь удаагийн Америкийн хөгжмийн дээд шагнал гардуулах ёслол 2010 оны 1 сарын 31 ний өдөр болохоор товлогдсон билээ. Тэгвэл өчигдөр энэхүү ёслолд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа. Нэр дэвшигчдээс хамгийн их номинацид Beyoncé 10 төрөлд, Taylor Swift 8, Black Eyed Peas, Maxwell, Kanye West нар 6, David Guetta, Jay-Z, Lady GaGa нар 5 төрөлд тус тус нэр дэвшцгээжээ. |
|
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>
|
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |